Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 6-р сар
Энэхүү нөхцөл нь logixmn (logixmn.com) үйлчилгээг ашиглахтай холбоотой журмыг тодорхойлно. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрнө.
1. Үйлчилгээ
logixmn нь таны бичсэн зохиолыг авч монгол хоолойгоор уншиж, тохирох дүрс бичлэг эвлүүлж, караоке хадмалтай бэлэн reel (Facebook/Instagram) болгож өгдөг. Камер, монтаж шаардахгүй.
2. Бүртгэл ба нэвтрэлт
Бүртгэл нь утасны дугаараар үүснэ. Нэг бүртгэлд хэд хэдэн дугаар холбож болох бөгөөд тус бүр нь нэвтрэх түлхүүр болно. Нууц үг (сонголтоор) тохируулж бусад төхөөрөмжөөс нэвтэрч болно. Нууц үг, нэвтрэх мэдээллээ хадгалах нь хэрэглэгчийн хариуцлага.
3. Төлбөр ба эрх
Үйлчилгээг QPay-ээр нэг удаагийн багц хэлбэрээр худалдан авна (Эхний reel 1,000 ₮; Ашигтай багц 160,000 ₮; Багц 8 320,000 ₮; Багц 12 420,000 ₮). Авсан reel эрх нь хугацаагүй — хэзээ ч шатахгүй. Энэ нь сар тутмын төлбөр (subscription) БИШ; автоматаар суутгал хийгдэхгүй. Эрх бүр нэг reel хийх боломж олгоно.
4. Буцаалт ба дахин хийлгэх
Техникийн шалтгаанаар reel хүргэгдээгүй тохиолдолд тухайн эрхийг автоматаар буцаана(дахин ашиглах боломжтой). Хүргэгдсэн reel-д чанарын засвар шаардлагатай бол зохиолыг ихээхэн өөрчлөхгүйгээр боломжит хүрээнд тусална.
5. Контентын хариуцлага
Хэрэглэгч оруулсан зохиол, барааны мэдээллийн үнэн зөв, хууль ёсны байдлыг өөрөө хариуцна. Хууль зөрчсөн, хуурамч, хортой эсвэл бусдын эрхийг зөрчсөн агуулга оруулахыг хориглоно. Ийм агуулгыг бид үйлчилгээнээс татгалзах эрхтэй.
6. Боловсруулагч талууд
Үйлчилгээг ажиллуулахад QPay (төлбөр), Meta (зар сурталчилгааны хэмжилт), Supabase ба Cloudflare R2 (өгөгдөл/файл хадгалалт), хиймэл оюуны хоолой/боловсруулалтын үйлчилгээнүүд оролцоно. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.
7. Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг “байгаа байдлаар” үзүүлнэ. Банк, төлбөрийн систем, гуравдагч талын үйлчилгээний түр доголдлоос үүдсэн саатлыг бид боломжтой хэмжээнд засна; гэхдээ шууд бус хохирлыг хариуцахгүй.
8. Хэрэглэх хууль ба холбоо барих
Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Гомдол, асуулт: Facebook «Logix Marketing Mongolia» хуудас эсвэл Facebook: Logix Marketing Mongolia хуудсаар холбогдоно.
9. Нөхцлийн өөрчлөлт
Бид эдгээр нөхцлийг шинэчилж болох бөгөөд өөрчлөлтийг энэ хуудсанд нийтэлж мэдэгдэнэ.