Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 6-р сар

logixmn нь таны хувийн мэдээллийг хамгаалахыг чухалчилдаг. Энэхүү бодлого нь бидний цуглуулдаг, ашигладаг мэдээллийг тайлбарлана.

1. Цуглуулдаг мэдээлэл

Утасны дугаар (заавал) — бүртгэл, нэвтрэх түлхүүр, мэдэгдэл.
Gmail (сонголтоор) — нэвтрэлт сэргээх код хүлээн авах, мэдэгдэл.
Зохиол — reel хийхэд оруулсан текст.
Төлбөрийн баримт — QPay-ээр дамжих ба бид картын мэдээлэл хадгалахгүй.
Төхөөрөмжийн мэдээлэл — IP хаяг, browser, зар хэмжилтийн cookie (fbc/fbp).

2. Мэдээлэл ашиглалт

Мэдээллийг зөвхөн reel хүргэх, бүртгэл нэвтрүүлэх, SMS-ээр мэдэгдэх, үйлчилгээ сайжруулах, зар сурталчилгааны үр дүнг хэмжих зорилгоор ашиглана. Зар хэмжилтэд (Meta Pixel ба Conversions API) хувийн мэдээллийг SHA-256-аар нууцалж (hash)илгээдэг тул задрахааргүй хэлбэртэй байна.

3. Хуваалцах ба боловсруулагч талууд

Бид таны мэдээллийг бусдад зарахгүй. Үйлчилгээ үзүүлэхэд дараах талууд оролцоно: QPay (төлбөр), Meta (зар хэмжилт), Supabase ба Cloudflare R2 (өгөгдөл/файл хадгалалт), хиймэл оюуны хоолой/боловсруулалтын үйлчилгээ, CallPro (SMS).

4. Хадгалалт ба устгах

Таны бүртгэл, эрх, үүсгэсэн reel нь бүртгэлтэй тань холбоотойгоор хадгалагдана. Бүртгэлээ устгахыг хүсвэл холбоо барина уу — бид өгөгдлийг устгана.

5. Cookie

Нэвтрэлтийн (session) болон зар сурталчилгааны хэмжилтийн (Meta fbc/fbp) cookie ашиглана.

6. Холбоо барих

Нууцлалын талаар асуулт, хүсэлт: Facebook «Logix Marketing Mongolia» хуудас эсвэл support@logixmn.com Facebook: Logix Marketing Mongolia.

← Нүүр хуудас · Үйлчилгээний нөхцөл · Нууцлал